Рено-Ниссан-Мицүбиши
From Wikipedia, the free encyclopedia
Рено-Ниссан-Мицүбиши Холбоо нь хоёр бие даасан компаниуд болох Рено, Ниссан, Мицүбиши Моторсоос бүрдсэн нэгдэл юм. Нэгдэх гэрээнд Луис Швайтцер болон Ёшикацу Ханава нар 1999 оны 3 сарын 27-нд Токиод гарын үсэг зурсан юм. Гурван жилийн дараа, 2002 оны 3 сарын 22-нд ирээдүйн хамтын ажиллагаанд зориулан хамтдаа ашиглах нэгэн хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нидерландын хуулийн дагуу үүсгэн байгуулсан нь Рено-Ниссан B.V. юм.
Renault-Nissan-Mitsubishi Рено-Ниссан-Мицүбиши | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | Холбоо/Эвсэл, болон нидерл. (ХХК) |
Үүсгэн байгуулагдсан | Холбоо: 1999 Холбоо/Эвсэл: 2002 |
Төв байр | Амстердам, Нидерланд |
Удирдлага | Карлос Гон, (Холбооны ерөнхийлөгч) |
Ажилчид | 450.000 (2020) |
Эргэлтийн хөрөнгө | 110,208 тэрбум EUR (2005) |
Салбар | Автомашины аж үйлдвэр |
Цахим хуудас | Рено-Ниссан-Холбоо |
Рено-Ниссан нь 2010 онд нийтдээ 6,7 сая автомашин үйлдвэрлэсэн[1] тоогоороо Тоёота, Женерал Моторс, Фолксваген ХК-ний дараа дэлхийд дөрөвдүгээрт ордог том үйлдвэр бөгөөд түүний ард Хьюндай Мотор Групп тавд бичигддэг байна. 2009 онд Рено-Ниссан нь 6,085 сая автомашиныг борлуулсан учраас дэлхийд дөрөвдүгээрт жагссан хэвээр байгаагаа илэрхийлэв.[2]
2016 онд Рено-Ниссаны холбоон дээр «Мицүбиши Моторс» нэмэгдэн нэгджээ.[3]