Моголистан
From Wikipedia, the free encyclopedia
Моголистан бол 1346 онд Цагадайн улсаас салан тусгаар болсон монгол угсааны улс юм. Моголистан нь Цагадайн улсын зүүн хэсгийн газар нутаг бөгөөд Моголистаныг нүүдэлчин монголчууд удирдаж байсан тул суурин иргэд давамгайлсан Цагадайн улсын баруун хэсэг болох Мавереннахраас 14-р зууны дундуур тусгаарлажээ. Мөн Жетийн улс, уйгур хэлээр Мамлакат-и Могулийе гэж нэрлэдэг. Моголистан улс нь одоогийн Шиньжаан, зүүн өмнөд Казахстаныг захирч байгаад 17-р зуунд Зүүнгарын Галдан Бошигт хаан эзлэгджээ. Барууны түүх судлалд -«Зүүн Цагаадайн хаант улс» гэж тэмдэглэдэг байна.
Моголистан Зүүн Цагадайн ханлиг Mogholistan
| |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||||||
Төлөв | Цагаадайн улсын хэсэг | ||||||||||||
Нийслэл | Алмалиг | ||||||||||||
Нийтлэг хэл |
| ||||||||||||
Шашин | Тэнгэр шүтлэг, хожуу Суннит Ислам | ||||||||||||
Төр засаг | Хаант засаг | ||||||||||||
Хан | |||||||||||||
• 1347–1363 | Төглөгтөмөр | ||||||||||||
• 1363–1368 | Ильяс хожа | ||||||||||||
• 1429–1462 | Эсэнбука II | ||||||||||||
Түүхэн эрин | Дундад зууны сүүл үе | ||||||||||||
• Моголистан улс үүсэв | 1347 | ||||||||||||
• Mоголистан хоёр улс болж задрав | 1462 | ||||||||||||
| |||||||||||||
Өнөөдөр |
Балхаш нуураас зүүн тийш Тэнгэр уулын дагуух нутаг Моголистаны шууд удирдлаганд байв. Харин монгол удирдагчдын шууд удирдлаганд байдаггүй байв. Моголистаны ноёлох анги болох нүүдэлчин монголчууд тал хээр нутагт голлон төвлөрч байсан ба могол ноёд монгол ноёдын адил өргөөгөө байнга шилжүүлэн нүүлгэдэг байжээ. Өмнөд Шиньжаан цөлөрхөг газар байсан тул могол ноёдийн өргөө тэнд байрладаггүй байв. Харин Ойрад хойд Шиньжаанийг эзэлж Моголистаныг тасралтгүй довтлох болсон тул нийслэлээ урагш шилжүүлж өмнөд Шиньжаанийг шууд удирдах болжээ. Мөн тэд Узбекистаны Ташкент, Ферганы хөндий, Бадахшан мужийн зарим хэсгийг нэг хэсэг захирч байжээ.
Моголистан гэсэн нэр нь "могол" (монгол), "стан" (газар орон, улс) буюу "монгол улс", "монголчуудын орон" гэсэн утгатай учир нь эндхийн монголчууд Цагадайн баруун хэсгийн монголчуудтай харьцуулахад монгол хэл, нүүдэлчин уламжлал, соёлоо илүүтэй хадгалж үлдсэн байна.