Евро ШАҮП
From Wikipedia, the free encyclopedia
Евро ШАҮП (англ. European New Car Assessment Programme; мн. Европын шинэ автомашины үнэлгээний програм) нь европын замын тээврийн хөдөлгөөний яамд, автомашины клубууд болон даатгалын холбоодын нийгэмлэг бөгөөд түүний төв нь Брюссельд байрладаг.[1]
Зөвхөн нэг жилийн дотор үйлдвэрлэсэн автомашинуудыг л хооронд нь харьцуулах боломжтой.[2] 2009 оноос хойш тээврийн хэрэгслийн нийт аюулгүй байдалд тав хүртэл одоор үнэлгээ өгдөг (урьд нь тээврийн хэрэгсэл бүр хэд хэдэн ангилалд тав хүртэл одны үнэлгээ авч болдог байв) болсон.[3] Евро ШАҮП нь Глобал ШАҮП-н нэг гишүүн ба автомашины аюулгүй байдалд дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг холбоо юм.