Дюссельдорф
Германы Умард Райн-Вестфален мужийн нийслэл / From Wikipedia, the free encyclopedia
Дюссельдорф ( Düsseldorf) нь Умард Райн-Вестфален муж улсын нийслэл нь бөгөөд 598.686 хүн амтай (2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар), муж улсдаа хүн амын тоогоороо Кёльн хотын дараа хоёрдугаарт байранд бичигддэг хот юм. Муж улс нь нийт 5 сая гаран хүн амтай бөгөөд мужийн захиргаа нь Дюссельдорф хотод байрладаг.
Дюссельдорф
Düsseldorf | |
---|---|
Улс | Герман |
Муж | Умард Райн-Вестфали |
Захиргааны дүүрэг | Дюссельдорф |
Хуваалт | 10 дүүрэг, 50 хороолол |
Засаг захиргаа | |
• Хотын дарга (2020–25) | Штефан Келлер[1] (ХАХ) |
• Эрх баригч намууд | ХАХ / Ногоонууд |
Газар нутаг | |
• Хот | 217.41 км2 (83.94 бээр2) |
Өндөр | 38 м (125 фут) |
Хүн ам (2021-12-31)[2] | |
• Хот | 619,477 |
• Нягтрал | 2,800/км2 (7,400/бээр2) |
• Хотын нутаг | 1,220,000[3] |
• Бөөгнөрөл | 11,300,000 |
Цагийн бүс | UTC+01:00 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
Шуудангийн код | 40210-40629 |
Залгах код | 0211, 0203, 02104 |
Улсын дугаар | D |
Вэб сайт | www |
Дюссельдорф хот нь Райн мөрний дэргэд оршдог, Райн-Руурын метропол нутгийн төвд байрлалтай ба энэ нутаг нь нийт 10 сая гаран оршин суугчтай европын эдийн засгийн гол төв нь болж явдаг. Германаас олон улсын эдийн засгийн чухал нөлөө бүхий хотуудад Майны Франкфурт, Берлин, Хамбург болон Мюнхен хотын дараа 5-дугаарт бичигддэг том хотын нэг юм.[4][5][6][7] Дюссельдорф нь үзэсгэлэн худалдааны хот ба Э.ОН болон Хенкел гэх мэт германы DAX-д бүртгэлтэй томоохон концернуудын төв нь байрладаг байна. Мөн эдийн засгийн шалгалт, аж ахуй нэгж- болон хуулийн зөвлөгөө,[8][9] зар сурталчилгаа,[10] болон хувцас загвар[11] мөн түүнчлэн чухал банкууд- болон үнэт цаасны арилжааны газар[12][13] зэрэгт германдаа хамгийн сайн орлоготой газрын тоонд ордог.