Вулгат
From Wikipedia, the free encyclopedia
Вулгат буюу Латин Вулгата нь Христийн тооллын IV зууны үед Гэгээн Иеромийн еврей, арамей, грек хэлнээс латин хэл рүү орчуулсан Библи юм. IV зуунаас эхлэн ашиглаж эхэлсэн ба XVI зуунд Католик шашны ёслол мөргөлд ашиглах цорын ганц албан ёсны хувилбар гэж зарласан.
Христийн тооллын 382 онд Гэгээн Иером Пап I Дамасийн лүндэнгээр Vetus Latina буюу хуучин латин хувилбарыг хянан засварлаж, Библийн номуудыг эмхэтгэх ажилд томилогджээ. Бусад Библийн орчуулгаас ялгахын тулд грек хэлний βουλγάτα буюу вулгат (орчуулбал "түгээмэл") гэж тодотгон нэрлэх болсон.
1545-1563 онд зохион байгуулагдсан Трентийн Зөвлөлийн хуралдаанаас Латин Вулгат бол католик сүмийн ашиглах албан ёсны хувилбар гэж тунхаглажээ.