Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа
From Wikipedia, the free encyclopedia
Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа товчоор. АПЕК (англи. Asia-Pacific Economic Cooperation, APEC)-Ази-Номхон далайн бүс нутгийн 21 орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, либералчлах чиглэлээр хамтран ажиллах чуулган. АПЕК-ийн зорилго нь эдийн засгийн өсөлт, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэх, Ази Номхон далайн хамтын нийгэмлэгийг бэхжүүлэх явдал юм. Оролцогч орнуудын эдийн засаг нь дэлхийн хүн амын 40 орчим хувийг хамардаг бөгөөд ДНБ-ий 54 орчим хувь, дэлхийн худалдааны 44 хувийг бүрдүүлдэг байна.